Сум бүрт Олон нийтийн цагдаа ажиллуулах хүсэлт тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд өнөөдөр Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, зөвлөмж чиглэл өглөө. Аймгийн Цагдаагийн газар нь өнгөрсөн жил 157 алба хаагчтайгаар 19 суманд үйл ажиллагаа явуулж, нийтдээ 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.
Нийт санхүүжилтийн 1 тэрбум 700 сая гаруй нь алба хаагчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулагджээ. Гэмт хэргийн илрүүлэлт энэ жил 70,7 хувьтай гарсан нь улсын хэмжээнд өндөр байгаа аж. Цагдаагийн газрын зүгээс Иргэний зөвлөлийн гишүүдэд хандаж, хуучин Хорих байрыг өөрийн хэрэгцээнд авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ ондоо амжиж зохих байгууллагуудаар шийдүүлж өгөхийг хүссэн юм. Мөн сум бүрт Олон нийтийн цагдаа ажиллуулах, Улаангомын шөнийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдүүлэх хүсэлт тавилаа. Иргэний зөвлөлийн гишүүд Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаад цаашид гэмт хэргийн илрүүлэлтийг улам нэмэгдүүлэх, гэмт хэрэгтэй холбоотой хууль сурталчлах, алба хаагчдын ёс зүй, сахилга батыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Б.Батхүү