Эмийн сангуудыг нэгтгэн компани болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж орон нутгийн 23 эмийн санг нэгтгэн “Хөвсгөлийн эмийн эргэлтийн сан” нэртэй хувьцаат компанийг байгуулахаар шийдвэрлэв.
Сум бүрт үйл ажиллагаа явуулдаг эргэлтийн эмийн сангууд сүүлийн үед алдагдалтай ажиллаж байгаа, сум бүрт эмүүд харилцан адилгүй өөр үнээр худалдаалагддаг зэрэг олон асуудал гардаг байна. Эмийн сангуудыг нэг компани болгосноор үнийн хөөрөгдөлөөс сэргийлэх, иргэдэд чанартай баталгаатай эмээр үйлчлэх, эмийн аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой гэнэ. Мөн эмийн сангуудын орлого зарлагын гүйлгээг аймгийн төвд хянах боломжийг бүрдүүлж орон нутагт ямар гүйлгээ хийж байна, орлого, зарлага ямар байгааг нэг системээр хянах ажээ.

Б.Гантуяа