Монголдоо ганц фанерын үйлдвэр бүтээгдэхүүнээ урд хөршид гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллаж байгаа Монгол Улсдаа ганцхан фанерийн үйлдвэр ирэх жилээс Хятад руу бүтээгдэхүүнээ гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ.
12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тус үйлдвэр зургаан төрлийн стандарт хэмжээтэй фанерийг зах зээлд нийлүүлдэг ажээ. Үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь бүсгүйчүүд байдаг ч тэнд гэр бүлээрээ, мөн үйлдвэр анх байгуулагдахад орж, одоог хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүс ч нэлээд байдаг ажээ. Тус үйлдвэр хөдөө орон нутагт хийсэн хөрөнгө оруулалтаараа тэргүүлж, нийгмийн хариуцлагатай компаниудад үлгэр жишээ үзүүлж буй тус үйлдвэр орон нутгийн 40 гаруй хүнийг ажлын байраар хангаж, НДШ, ХХАОАТ зэргийг улсад тушааж ажилладаг үндэсний томоохон үйлдвэрлэгч гэдгээрээ онцлогтой юм. Тус “Ногоон нарс” ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг үндэсний томоохон үйлдвэрүүд худалдан авч тавилга, ор, буйдан зэрэг үндэсний тодотголтой бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. Түүнчлэн урд хөршөөс оруулан ирж худалдаалж буй ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс 3000-7000 төгрөгөөр хямд өртөгөөр борлуулалтаа хийдэг ч хавьгүй чанар сайтай учраас хэрэглэгчид хэдийн хүлээн зөвшөөрч өргөнөөр худалдан авсаар байгаа гэж үйлдвэрлэгчид ам бардам өгүүллээ.

Ч.Отгонцэцэг