Сүхбаатар сум камержуулалтаа сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-17 00:38:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сүхбаатар сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс нийт долоон сая төгрөг зарцуулж, PTZ буюу хөдөлгөөнт 9 ширхэг, нэг чигийн 20 ширхэг нийт 17 цэгт 29 телекамерт нэмэлт төхөөрөмж тавьсан байна.
 
Сүхбаатар сумын хувьд 2015 оноос камер тавьсан ч ажиллагаагүй болоод удаж байсан юм. 
Тус сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлийн гаралт өнгөрсөн онд өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд аймгийн хэмээнд гарсан нийт зөрчлийн дийлэнх буюу 7285 зөрчлийн 31.1 хувь Сүхбаатар суманд байгаа аж.  
Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг нь тогтоох, Сүхбаатарчуудынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дээрх салбар зөвлөлөөс камержуулалтын ажилд анхаарч, засварлан сайжруулах ажлыг хийсэн байна. 
Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ