Сул ажлын байрыг нөөцөд тавьж, сонгон шалгаруулалтыг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-17 11:11:31
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн  анхны хуралдаан болж зургаан асуудлыг авч хэлэлцэн энэ онд 34 ажлыг хийж хэрэгжүүлэхээр болов. Өнгөрсөн жил төрийн албаны салбар зөвлөлийн ажлыг бусад аймагт судлахаар төлөвлөсөн ажил нь төсөв санхүүгийн улмаас тасарсан бусад төлөвлөсөн ажлын хувьд 95 хувийн биелэлттэй гэж дүгнэлээ.
Хуралдаанаар төрийн жинхэнэ албан тушаалтны туслах түшмэлийн 4, дэс түшмэлийн 7 ажлын байрыг нөөцөд тавихаар болов. Мөн аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны даргын жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт, Цагаан-Уул, Шинэ-Идэр, Их-Уул, сумын сум дундын эмнэлгийн дарга, Цэцэрлэг сумын Могойн голын эмнэлгийн эрхлэгчийн ажлын байранд явагдах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлахаар боллоо.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ