Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-20 09:27:23

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанаар Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Oлон улсын гэрээний тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Сонгуулийн тухай 4 хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ