Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Ганбаатарыг улираан сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-17 14:57:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. 

Мөн үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж өөр саналтай гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг дэд хорооны даргаар улируулан сонгохоор боллоо. Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно хэмээн зохих хуулинд заасан байдаг юм.
Тус дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал дүгнэлт гаргаж, түүнийгээ Эдийн засгийн байнгын хороонд шаардлагатай бол байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй. 
Б.Туул
Холбоотой мэдээ