Өнгөрсөн онд зам тээврийн осол гэмтэл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-17 17:55:48
 Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Замын цагдаагийн тасгаас 18690 тээврийн хэрэгсэл шалгаж, 6468 ш зөрчил илрүүлсэн байна. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 279 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж, 279 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилээр хасчээ.
Мөн шийтгэврийн хуудсаар 150,9 сая төгрөг, бэлэн бус торгуулийн шалгах төхөөрөмжөөр 229,4 сая төгрөг, нийтдээ 6468 хүнийг 380,4 сая төгрөгөөр торгосон байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2017 онд 15 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 хэргээр буурсан байна. Зам тээврийн осол, гэмтлийн улмаас 7 хүн нас барж, 15 хүн гэмтэж, 25,1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Нас барсан хүн урьд оны мөн үеэс 3 нэгжээр буюу 75 хувиар өсч, гэмтэж бэртсэн хүн 36,3 хувиар буурсан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ