Иргэд хоорондын зээлийн маргаан жил ирэх тусам нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-18 13:04:30
Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь өнгөрсөн онд 899 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Сүүлийн жилүүдэд шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа хэргүүдийг ажиглахад гэр бүл салалт, иргэд хоорондын зээлийн маргаан өсөх хандлагатай байгаа аж.

Харин 2014 оноос эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж эхэлснээр иргэд хоорондын эдийн засгийн маргааныг эвлэрүүлэн зуучлагч дангаараа шийдвэрлэдэг болсон нь иргэний хэргийн шүүхийн ажлын ачааллыг бууруулах, мөн иргэдийн маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх боломж бүрдсэн байна.
“Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэний эрхзүйн маргааныг хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж ажилладаг шүүх эрх мэдлийн байгууллага юм. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ эрх ашгийн хүрээнд шүүх эрх мэдлийн үйлчилгээг үзүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд иргэний эрхзүйн маргаан шийдвэрлэх ажиллагаа өссөн үзүүлэлттэй байна” хэмээн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ