“Ойрад” театрын уран бүтээлчид удирдлагатайгаа эв түнжин муутай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд “Ойрад” театрын уран бүтээлчид удирдлагатайгаа эв түнжин муутай байна. Хувцас солих өрөөнд камер байршуулсан, уран бүтээлчдээ өглөө ажилдаа ирэхэд согтуурал хэмжих багажаар шалгадаг, нууцаар тагнаж чагнадаг гэх мэтээр ажлын байранд эрхийг нь ноцтой зөрчиж байна гэж үзээд тус театрын дарга Б.Лхагвасүрэнгийн эсрэг ажилчид нь гомдол гаргаж аймгийн ҮЭХ-нд хандсан ч дорвитой үр дүнд хүрсэнгүй.
Театрын даргын хувьд “Манайх эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөөтэй, тэнд камер тавиагүй, харин бэлтгэлийн өрөөнд тавьсан” гэж хэлж байгаа ч уран бүтээлчдийн хувьд хувцас солих өрөө хүйтэн, багтаамж муутай тул бэлтгэлийн өрөөндөө хувцсаа сольдог гэж байв. Мөн согтуурал хэмжигч багажийн хувьд ажиллуулдаг нь үнэн, гэхдээ өдөр бүр шалгаж ажилчдыг дарамталсан зүйлгүй, тэрчлэн чагнах тагнах төхөөрөмж тавиагүй хэмээн Б.Лхагвасүрэн дарга хэлж байлаа. Уран бүтээлчдээ хянах нөхцлийг бүрдүүлж ажиллаж байгаа нь нэг талаар сайшаалтай ч, хүний эрхэнд хэт их халдсан зүйл хийх нь тийм ч их таатай зүйл биш хэмээн зарим уран бүтээлчид хэллээ.

Б.Батхүү