Улаангом политехник коллежийн оюутнууд урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-18 16:17:04
Увс /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежийн Оёдол болон Захиалгын гуталчны 2-р ангийн суралцагсад дадлагын ажлынхаа хүрээнд урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа.
Үзэсгэлэнд дулаахан, чийг татдаггүй, загварын цагаан ултай гутлуудаас гадна үндэсний дээл, хувцас зэргийг нас, хүйс харгалзахгүйгээр олон төрлөөр нь урлан тавьсан байв. Тус хоёр ангид нийтдээ 40 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд эхний жил онол үзсэн бол сүүлийн жилдээ дадлага голчилдог байна. Оюутнууд анх элсэхдээ хатуу, зөөлөн оёдлын талаар ямар мэдлэггүй, эв дүйгүй байсан бол төгсөөд гарахдаа бүгдээрээ өдөр тутам өмсөх дээл, хувцасаа урлаж сурдаг аж. Тэрчлэн тус коллежийг төгсөөд гарахад ажлын байр бэлэн байдаг давуу талтай аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ