Тээврийн хэрэгслийг ачих үнэ одоохондоо тогтоогдоогүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-20 11:15:15

"Машинаа нэгдүгээр эгнээнд зөвшөөрөлгүй байрлуулбал 9200 төгрөгөөр торгох заалт удахгүй хэрэгжих гэнэ" гэх яриа гадуур сонсогдож байгаа. Энэ асуудлыг Замын цагдаагийн газраас тодрууллаа.

ЗЦГ-ын мэргэжилтнүүд  “ Гадуур үндэслэлгүй, ташаа мэдээлэл сайтуудаар цацагдаад байна. Худлаа мэдээ" гэлээ. Харин 2015 оны наймдугаар сарын 28-ны өдөр Хууль зүйн сайдын 190 тоот тушаалын дагуу тээврийн хэрэгсэл ачиж, журамлах журам шинэчлэгдэн батлагдсан. Уг журамд аймаг, нийслэл, орон нутгийн ИТХ нь гудамж, замын нэршил, зай, хэмжээ, торгуулийн үнэ төлбөрийг тогтооно гэж тусгасан. Тиймээс үнийн хэмжээг одоогоор нарийн тогтоогоогүй байна. Нийслэлийн Засаг даргын дэргэд ажлын хэсэг байгуулагдан ачиж, журамлах төсөл боловсруулж байгаа. Уг  төсөл бэлэн болоод Нийслэлийн ИТХ-аар батлагдвал зарим өөрчлөлт, тэр дундаа торгуулийн үнэ тодрохой болж  магадгүй гэж хариу өглөө.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ