ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын эрх баригчид хөндлөнгөөс оролцохгүй гэжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-19 18:26:07
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бол Оросын дотоод хэрэг. Бид энэ үйл явцад хөндлөнгөөс оролцох бодолгүй байна гэж АНУ-аас Орост суугаа дипломат Энтони Годфри мэдэгджээ.
 
“АНУ-ын эрх баригчид ОХУ-ын төрийн тэргүүний сонгууль болохын өмнө “зөв” нэр дэвшигчдийг нэрлэх эсвэл сонгуулийг эсэргүүцэхийг уриалж байна” гэж өмнө нь ОХУ-ын бүрэн эрхт байдал болон Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг таслан зогсоох асуудал хариуцсан түр комиссын дарга Андрей Климов мэдэгдэж байсан юм.

Үүнтэй холбогдуулан Э.Годфри хэлэхдээ “Оросын сонгуульд АНУ хөндлөнгөөс огт оролцоогүй. Энэ бол та нарын хэрэг” гэжээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ