Жүжигчдийн тоглолтын бэлтгэлийг хангахаар БНАСАУ-ын төлөөлөгчид Өмнөд Солонгост иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-21 14:29:21
СӨҮЛ. /ТАСС/. БНАСАУ-ын долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид өнөөдөр Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ. Тэд өвлийн Олимпийн үеэр болох Умард Солонгосын жүжигчид, түүний дотор “Моранбон” хөгжмийн чуулгын тоглолтын бэлтгэлийг хангах зорилгоор иржээ.
 
Айлчлал хоёр хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төлөөлөгчид Умард Солонгосын жүжигчдийн тоглолт болох объектуудыг үзэж танилцах аж. Умард Солонгосын төлөөлөгчдийн айлчлал 20-ны өдөр эхлэх гэж байсан боловч тодорхойгүй шалтгаанаар нэг хоногоор хойшлогдсон байна.
 
Энэ оны эхнээс Сөүл, Пхеньяны хоорондын харилцаанд эвлэрэл, дулаарал ажиглагдаж эхэлсэн билээ. Хэлэлцээ хийсний дүнд БНАСАУ-ын албаны төлөөлөгчид болон жүжигчдийг олимпийн тоглолтод илгээхээр талууд тохиролцсон байна.
 
Түүнчлэн хоёр тал ОУОХ-той тохиролцсоны дагуу БНАСАУ-ын тамирчдыг олимпод оролцуулахаар болжээ. БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 46 хүнтэй байх бөгөөд тэднээс 22 нь тамирчид, 24 нь албаны хүмүүс байхаас гадна хэвлэлийн мэдээллийн байгууллагын 21 ажилтан ирэх аж.
 
Э.Аянзаяа
 
 
Холбоотой мэдээ