Хүндийн өргөлтийн аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-22 12:50:55
 Увс /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн 2018 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын ордонд болж өнгөрлөө Тэмцээний зургаан жинд 50 гаруй тамирчин хүч сорьсоноос +100 кг-д 1-р байрыг Э.Цогбадрах, 2-р байрыг Ч.Сайнжаргал, 3-р байрыг Т.Дашдорж, -100 кг-д 1-р байрыг Г.Батбаяр, 2-р байрыг Ө.Сумьяа, 3-р байрыг Д.Гантулга нар тус тус эзэллээ.
Харин 90 кг-д М.Гансүх, Г.Цоггэрэл, Ө.Шинэбаяр нар, 83 кг-д О.Баазардарь, Б.Болдбаатар, С.Гансүх нар, 75 кг-д Ч.Батхүү, Д.Эрдэнэбаяр, Б.Доржсүрэн нар, 67.5 кг-д Г.Бямбацогт, Ц.Батням, Б.Мөнхтөр нар тус тус эхний гурван байр эзэлсэн юм. Энэ тэмцээнд амжилттай оролцож медальт байранд шалгарсан тамирчид Улсын аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнд оролцох юм байна.
“Тамирчдын ур чадвар урд жилээс сайжирч, ширүүн өрсөлдөөн дундаас аваргууд тодорлоо” хэмээн зохион байгуулагчид онцолж байв.
Б.Батхүү
Холбоотой мэдээ