Оёмол импортын бүтээгдэхүүний 40 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-22 15:21:41

Өнөөдөр оёдлын үйлдвэр эрхлэгчид эвлэлдэн  нэгдэж байгаагаа илэрхийлж МОНЦАМЭ агенлагийн мэдээлллийн төвд хэвлэлийн  бага хурал зохион байгууллаа.  Социалист нийгэмд оёдлын үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж 1990-ээд оны хүнд нөхцөлд ч Олон Улсын Худалдааны Байгууллагын  квотын систем,  АНУ-аас олгосон хөнгөлөлттэй нөхцлөөр энэ салбарт 30 000 гаруй хүн  ажиллаж экспортын бүтээгдэхүүний 29 хувийг  дангаараа үйлдвэрлэж байсан юм.  Гэвч борлуулалтын зах зээлийг импортын татвараар хамгаалаагүй мөн 2005 онд квотын систем үгүй болсноор  оёдлын үйлдвэрүүд үндсэндээ хаагдсан. МУ-ын ерөнхийлөгчийн  ивээл   доор зохион байгуулагдсан “Оёдлын салбарын  хөгжлийн өнөөгийн түвшин, гарц шийдэл” зөвлөгөөнөөр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн талбай бүхий ажлын байрыг түрээслүүлэх, дүрэмт болон тусгай зориулалтын ажлын хувцасны төрийн худалдын авалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг дэвшүүлсэн бөгөөд оёдлын салбар сэргэж ажилласнаар 172.2 тэрбум төгрөгийн өдөр тутмын хэрэглээний хувцас хэрэглэл, 67.7 тэрбум  төгрөгийн ажлын болон дүрэмт хувцас үйлдвэрлэж боловсруулах үйлдвэрлэлийн  9.5 хувийг оёдлын салбар эзлэх болно гэж  гэж хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид мэдэгдлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд