Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд “ухаалаг дуран” тусална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬТэрбээр “Гар утастай холбоотой гэмт хэргийн эсрэг "Smartdevice" системийг нэвтрүүлсэн. Энэ системийн үндсэн ажиллах зарчим нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй гар утасны операторуудын бааз станц дээр байгаа кодоор дамжуулан алдагдсан утасны мэдээллийг тодорхойлно. Эхлээд хэрэглэгч өөрийнхөө мэдээллийг гурван үе шаттай бүртгүүлснээр, тухайн хэрэглэгчийн мэдээлэл үндсэн системд хадгалагдана. Үүний дараа тухайн хүн утсаа алдлаа гэхэд Smartdevice.mn гэсэн сайтад орж "утсаа алдсан" гэсэн горим сонгоно. Алдагдсан гар утаснууд ихэвчлэн ломбард болон гар дээрээс худалдаалагддаг. Тиймээс худалдан авагч гар утас авахдаа дээрх системээр шалгаснаар хулгайн утас авахгүй байх боломжтой” гэлээ.
Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдийн байршил тогтоох системийн талаар “Цахлай” төслийн удирдагч С.Батсайханы танилцуулгаас хүүхдийг цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах, болзошгүй эрсдлээс сэргийлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Төслийн зүгээс бага насны хүүхдийг биет халдлагаас хамгаалах зорилгоор хүүхдийн байршил тогтоох системийг нэвтрүүлээд байна.
Хүүхдийн байршил тогтоох систем нь манай улсад хоёр хэлбэртэй байгаа ба ухаалаг утасны өөрийн байршил харагч болон урд хөршөөс оруулж ирсэн байршил тогтоогч юм. Урд хөршөөс оруулж ирсэн гар дээрээс худалдаж байгаа байршил тогтоогч нь Хятадын өмнөд хэсгийн гар утасны оператороор дамждаг учраас бид хүүхдээ харах, хянах биш гадны улсад хүүхдийнхээ бүх мэдээллийг алдаж байгаа хэрэг. Тиймээс эсрэгээрээ энэ үйлчилгээ маш аюултай болсон учраас манай “Цахлай” үйлчилгээ нь дотоодын операторуудын сүлжээг ашиглан хүүхдийн байршлыг тогтоох юм. Ингэснээр эцэг эхийн хараа хяналт сайжрахаас гадна, хүүхэд алга болох ямар нэг эрсдэлд орсон тохиолдолд хүүхдийн утас хаана унтарсан байна, хамгийн сүүлийн цэгийг тогтоож эрэн хайх үйл ажиллагаа явуулах боломжийг мэдэж болно. Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд “Монгол барилга консалтинг” компанийн менежер Д.Цэнгүүн “Ухаалаг дуран” тусална. Энэхүү ухаалаг дуран нь 8-12 см-ын зузаантай аль ч төрлийн хаалганд суурилуулж хөдөлгөөн мэдрэх горимын дагуу дүрс бичлэг хийж, гэрэл зураг авна. Горимыг хэрхэн тааруулснаас үүдээд хонх дармагц бичлэг хийж эхлэх ба хаалга тогших үед гэрэл зураг авч санамждаа хадгална. Уг дуран нь тасралтгүй ажиллах горимтой бөгөөд нийлүүлэгч компанийн зүгээс нэг сарын баталгаат хугацаа өгөх юм.
Ж.Батсайхан