Ерөнхийлөгч Х.Баттулга говийн болон зүүн бүсийн иргэдтэй уулзалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-23 16:15:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга маргаашнаас эхлэн говийн болон зүүн бүсийн иргэдтэй уулзалт хийнэ.

Тэрбээр энэ 
сарын 24-28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр товложээ. Тодруулбал Хэнтий аймагт 24-нд, Дорнодод 25-нд, Сүхбаатарт 26-нд, Дорноговьд 27-нд, Говь-Сүмбэрт 28-нд очиж ажиллах нь. Тиймээс Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс маргааш Улаанбаатараас хөдлөх юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ