Монгол Улс ЕХ-ны хар жагсаалтаас хасагдлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-23 19:20:26
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Монгол, Өмнөд Солонгос зэрэг найман улс орон Европын Холбооны /ЕХ/ “татвараас зайлсхийгчдэд ээлтэй орнуудын хар жагсаалт"-аас өнөөдөр хасагдлаа. Энэ тухай ЕХ-ны албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна. 

Санхүүгийн ил тод байдлыг хангах, татвараас зайлсхийх гэмт хэрэгтэй тэмцэх талаар зохих арга хэмжээ авдаггүй гэх үндэслэлээр ЕХ эдгээр орныг хар жагсаалтад оруулаад байсан билээ.
 
Тэгвэл өнөөдөр болсон ЕХ-ны гишүүн улс орнуудын сангийн сайд нарын хуралдааны дараа тус холбооноос гаргасан мэдэгдэлд “ЕХ-той татварын асуудлаар хамтран ажиллахаа амласан найман улс орныг “татвараас зайлсхийгчдэд ээлтэй орнуудын хар жагсаалт"-аас хаслаа. Монгол, Өмнөд Солонгос, АНЭУ, Барбадос, Панам, Гренада, Макао болон Тунис гэсэн найман улс нь маш нарийн хяналт шалгалт дор байх шаардлагатай улсуудын жагсаалт руу буюу "саарал жагсаалт" руу шилжлээ” гэжээ.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ