ОУВС-гийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-24 15:21:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг маргааш манай улсад газардана.

Засгийн газраас уг ажлын хэсгийнхнийг Улаанбаатарт ажиллах үеэр татварын нэмэгдэл болон бусад асуудлуудыг хөндөж ярилцахаар товлоод байгаа аж. Учир нь иргэдийн зүгээс цалин тэтгэврийг нэмэгдүүлээгүй хэрнээ татварын хэмжээг нэмснийг сүүлийн саруудад эрс эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлж буй. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос татварын нэмэгдлээс гадна тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж олон нийтийг хамарсан жагсаал цуглаан ыг төв талбайд зохион байгуулсан.

Засгийн газраас эдгээр асуудлууд дээр ОУВС-тай ойлголцолд хүрэхийн тулд хариу хувилбар бэлдсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Туул
Холбоотой мэдээ