“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээний хүрээнд хяналт, шалгалтыг эрчимжүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн үндэсний төвийн алба хаагчидтай хамтран “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Сар шинийн баярыг угтан хот хооронд болон орон нутагт зорчих иргэдийн урсгал эрс нэмэгддэг учраас идэр ес эхэлсэн энэ үед баталгаат тээврийн хэрэгслээр иргэдийн аюулгүй байдлыг ханган зорчуулах үүднээс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт шалгалт хийж байна. Мөн орон нутгийн болон сумын тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нарын даатгалтай эсэх, жолоо барих эрхтэй зэрэгт болон тээврийн үйлчилгээний бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж байгаа ажээ.
Мөн Мөрөн сумын 14 багийн иргэдэд “Аймгийн 2017 оны Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж, Цагдаагийн газрын 2017 оны тайланг хэлэлцүүлэх ажил зохион байгуулж байгаа ажээ.

Б.Гантуяа