Анхан шатны хороодын дарга нартай гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-24 22:09:38
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Улаан загалмайн хороо нь 2016 оноос эхлэн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн дүрмийн дагуу анхан шатны хороодын нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулан, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн байна. Энэ сарын 23-ны өдөр талууд 2018 оныхоо гэрээг байгуулж, 2017 оны ажлаараа шилдгээр шалгарсан анхан шатны хороодоо шагнан, гишүүнчлэлээ нэмэгдүүлсэн зарим хороодын татварын 30 хувийг буцаан олгосон юм.

Өнгөрсөн оныхоо ажлаар Дархан сумын 13 дугаар багийн анхан шатны хороо тэргүүлэн цомын эзэн болсон бол 6  дугаар багийн анхан шатны хороо дэд байрт шалгаран өргөмжлөл хүртлээ. Аймгийн Улаан загалмайн анхан шатны Анхан шатны хороод буцаан олголтоор авч байгаа мөнгөө МУЗН-ийн үйл ажиллагааг олон нийтэд илүү сурталчлан таниулах, өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх чиглэлд зориулах учиртай. Анхан шатны хороодоос Дархан сумын 13 дугаар баг 354 мянга, 10-р баг 21600, 6-р баг 153 мянга, Малчин баг 30 мянган төгрөгийн буцаан олголтыг тус тус авлаа. аж. Энэ онд гишүүнчлэлийн 50 хувийг буцаан олгохоор гэрээнд тусгагдсан байна.

Дархан сумын анхан шатны хорооны тэргүүнээр Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун ажилладаг бол анхан шатны хороодын нарийн бичгийн даргаар Дархан сумын 18 багийн нийгмийн ажилтнууд ажилладаг ажээ.
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ