ИБУИНВУ-аас Монгол Улстай харилцах Худалдааны элчийг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-27 10:25:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй Монгол Улстай харилцах Худалдааны элчээр парламентын гишүүн Жулиан Найтыг томилжээ.  
 
Британийн Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор гадаад улстай Ерөнхий сайдын нэрийн өмнөөс харилцах эрх, үүрэг бүхий Худалдааны элчийг томилдог уламжлалтай. Монгол Улстай харилцах Худалдааны элчийг томилсон нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.
 
Жулиан Найт  Консерватив намаас нэр дэвшин 2015 онд парламентын гишүүнээр сонгогдсон. Британийн парламентын Нийтийн танхимын Дижитал, соёл, хэвлэл мэдээлэл, спортын болон Төрийн санхүүгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажилладаг.
Холбоотой мэдээ