Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАА-н салбарт төрөөс барьж буй бодлогын талаар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-27 14:29:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы ирэх баасан гарагийн нэгдсэн хуралдаанд МАА-н салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд мал сүргийн тоо таван төрөл дээр өсч буй. Өнгөрсөн онуудыг авч үзвэл 2012 онд 40.2 сая, 2013 онд 45.1 сая, 2014 онд 51.9 сая, 2015 онд 55.9 сая, 2016 онд 66.2 сая мал тус тус тоологдож байсан. Харин энэ оны мал тооллогын дүнгээр нийт 66 сая буюу өмнөх оныхоос 7.6 хувиар мал сүрэг өссөн гэсэн статистик гараад байгаа юм. 

Малын тоо толгойн ийн өсөн нэмэгдэж байгаатай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа юу болохыг Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийх нь.
Б.Туул
Холбоотой мэдээ