Кюүшюү башёд хоёр Их аварга эн тэнцүү 12 даваатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-20 17:17:27

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын 13 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой барилдан Харумафүжи Д.Бямбадорж давснаар тэд эн тэнцүү 12 даваатай болж энэ башёг тун ч сонирхолтой болгов.

Фүкока хотын спорт цогцолборт болж буй Кюүшюү башё өндөрлөхөд 2 өдөр үлдээд байна. Энэ өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж унаснаар Тэрүнофүжи 7 даваатай болж 50 хувиа хийхэд ганцхан даваа үлдэв. Мөн энэ өдөр озэки Гоэйдо  Кисэносатог унагаж даваагаа ахиуллаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ