“Миний туслах 104” үйлчилгээ Дарханд нэвтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах-104” үйлчилгээг Дархан-Уул аймагт нэвтрүүлэхээр “Юнител” ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл өглөө.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуут болон дүрст хэлбэрээр мэдээлэл хүргэх, яаралтай тусламжийн дуудлага цаг алдалгүй дамжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрийн болон Төрийн бус байгууллагын үйлчилгээг холбох давуу талтай юм байна.
Монгол Улсад нийтдээ 100 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас манай аймагт 4700 иргэд байдаг. Энэ өдрийн танилцуулах өдөрлөгт 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож мэдээлэл авлаа. Тус үйлчилгээг хэрэгжүүлэгчдийн зүгээс урьдчилсан байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн утасны дугаарыг тэмдэглэн авсан бол ирэх хавраас туршилтаар хэрэгжүүлж эхлэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яаралтай тусламжийн дуудлагыг дуут болон дүрст хэлбэрээр хүлээн авч, дамжуулах тэдэнд зориулсан үйлчилгээний байгууллагатай холбох зорилготой тусгай дугаар 104 үйлчилгээ 2017 оны 09 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод нэвтэрч өнгөрсөн хугацаанд нийтдээ 300 орчим хэрэглэгчтэй болжээ.

Л.Отгонбаатар