Австралийн Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулга хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөлөгчид ирэх 2-р сарын 06-08-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж танилцуулга хийх юм байна.
Хувийн хэвшлүүдэд аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулан уулзалт, танилцуулга хийх бол төрийн байгууллагуудад аймгийн ЗДТГ-аар дамжуулах аж. Иймээс сонирхсон хүмүүсийг хамрагдахыг санууллаа. Тэтгэлэгт хөтөлбөр нь өргөдөл гаргагчдад адил тэгш үйлчлэх бөгөөд хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөдөл ирүүлэхийг дэмжих аж. Өргөдөл гаргах болзол шалгуур, сонгон шалгаруулалт, тэтгэлгийн үр шим болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://australiaawardsmongolia.org холбоосоор орж авах боломжтой байна.
Австралийн Засгийн Газрын магистрын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад байна. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь “Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах иргэдийг чадавхижуулахын тулд хүний нөөц, манлайллын үндэс суурийг тавих” зорилготой аж.

Б.Батхүү