УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-29 15:09:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. Мөн цаг үеийн шинжтэй зарим асуудлыг хэлэлцэхээр товложээ. Бүлгийн хуралдаан ийн үдээс хойш орж байгаа нь байр савны асуудалтай холбоотой. Төрийн ордны "Б" танхимд өглөө Засгийн газрын 100 хоногийн тайлангийн уулзалт болсон тул бүлэг үдээс хойш хуралдаж байгаа нь энэ юм.

АН-ын бүлэг үдээс өмнө хуралдаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ уг бүлэг энэхүү нэмэлт өөрчлөлтийн асуудлыг "Дэмжих боломжгүй" гэж үзсэн юм.
Б.Туул
Холбоотой мэдээ