Хар тамхины хэргээр хэсэг хүнийг саатуулан шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт тусгай ажиллагаа зохион байгуулах үеэр хэсэг хүн ийг саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэдний дунд “Мотив” хамтлагийн дуучин Ц.Эрдэнэбаяр буюу Жижгээг цагдан хорьжээ. Түүнээс шинжилгээ авахад "мөс" хэмээх мансууруулах төрлийн бодис илэрсэн төдийгүй биед нь нэгжлэг хийхэд уг бодис илэрсэн тул саатуулан шалгахад хүрчээ.
Ж.Батсайхан