Засгийн газар татвар бууруулсан хуулийн төслөө өнөөдөр өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-30 14:44:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварыг бууруулах, тэтгэврийн насыг өмнө нь мөрдөж байснаар нь өөрчлөх, ингэснээр гавьяаныхаа амралтад гарахдаа сонголт хийж болохоор, мөн тэтгэвэрт гарах насыг 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс жил бүр 6 сараар нэмснийг 3 сар болгож бууруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Эдгээр хуулийн төслийг Засгийн газар яаралтай горимоор буюу өнөөдөртөө багтаж УИХ-д өргөн мэдүүлэх аж.
Б.Туул
Холбоотой мэдээ