Прокуроруудын сагсан бөмбөгийн тэмцээнд "Туул" баг түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-31 13:08:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хуулийн салбарынхан энэ жилээс эхлэн  удирдах ажилтны зөвлөлгөөний өмнө спортын тэмцээн зохиодог боллоо. ЦЕГ гар бөмбөгий нтэмуцээн зохиосон бол УПЕГ сагсан бөмбөгийн тэмцээн зохиосон байна. Тэмцээнд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон  21 аймаг, 8 дүүрэг, 8 сум дундын прокурорын газрын  Ерөнхий прокурорууд  6 багт хуваагдан оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, дараах багууд шалгарлаа. Тэргүүн байранд  " Туул" баг буюу Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүдийн баг, хоёрдугаар  байранд "Буянт" баг / багийн гишүүд: Баян-Өлгий, Увс,Завхан, Говь-Алтай,Ховд аймгийн Ерөнхий прокурорууд болон Ховд аймгийн  Булган, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурорууд/, гуравдугаар байранд "Орхон" баг /багийн гишүүд:Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн Ерөнхий прокурорууд болон  Сэлэнгэ аймгийн Мандал,Сайхан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурорууд/ тус тус эзэллээ. Тэмцээнд авхаалж самбаагаа сорьсон прокурорууд өнөөдөр хурлын танхимд зөвлөлгөөнөө эхлүүлж байна.
Ж.Батсайхан


Холбоотой мэдээ