Томуугийн өвчлөл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-31 17:32:41
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт хүүхдүүдийн 70 орчим хувь нь томуугийн өвчлөлтэй байна. Үүнээс гадна Яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлсэн иргэдийн 50 хувь нь мөн томуугийн өвчлөлөөр ханджээ. Одоогоор Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 47 хүүхдийн 30 нь ханиад томуутай, хатгаатай хүүхдүүд байна.
Энэ сард томуугийн өвчлөл амбулаторийн нийт өвчлөлийн 12 хувийг эзэлжээ. Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрсэн иргэдийн дунд уг өвчлөл газар аваад байгаа аж. “Томуугийн өвчлөлд бага насны хүүхдүүд олон дахин өртөх, хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүд сарын дараа хүндэрч буцаж ирэх тохиолдол их байгаа нь эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Нярай хүүхэд ойр ойрхон амьсгаадах, халуурах, хамраас нь шингэн нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй” хэмээн аймгийн НЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Пүрэвжав мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ