"Гэмт хэргийн цагаан ном"-ыг анх удаа гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-01 13:54:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн олон улс оронд Гэмт хэргийн цагаан ном буюу “White paper crime book”-ыг жил бүр гаргадаг. Энэ жишгээр  Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Монголын криминологчдын холбоотой хамтарч гэмт хэргийн статистик мэдээлэлд тулгуурлан нөхцөл байдал, шалтгаанд дүн шинжилгээ хийсэн суурь судалгааны ажлын эмхэтгэл “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном”-ыг эрхлэн гаргажээ. Судалгаанд суурилсан тодорхой арга, арга зүйг практик үйл ажиллагаатай хослуулах бодит шаардлагад үндэслэн “Гэмт хэргийн цагаан ном”-ыг бүтцийн хувьд цоо шинээр томьёолон гаргасан аж. Япон, АНУ, ХБНГУ зэрэг оронд энэхүү номыг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг зөвхөн санхүү, эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, архины зохисгүй хэрэглээ, нийгмийн байдал гэх мэт  хүрээгээр тодорхойлон гаргадаг юм байна. Манай улсын хувьд энэ номыг анх удаа гаргаж буй бөгөөд  цаашид жил бүр эрхлэн гаргахаар төлөвлөжээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ