Дугаарын хязгаарлалт мөрдөж хөдөлгөөнд оролцоогүй жолоочийг торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-02-01 14:19:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЗЦА-ны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
“Сар шинийн баяр дөхөхөөр орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу шилжих хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс энэ сарын 3, 10-ны бямба гарагт тэгш, 4, 11-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан. Шинэчлэсэн бүс тогтоогоогүй, өвлийн бүсийн хязгаарлалт хэвээрээ үйлчилнэ. Үүн дээр ЗЦГ хяналт тавин ажиллана.

Дугаарын хязгаарлалтыг мөрдөж хөдөлгөөнд оролцоогүй машиныг Зөрчлийн тухай хуульд зааснаар торгоно. Түүнчлэн томоохон худалдааны төвүүдийн орчмоор ачаалал авдаг ихэсдэг учир төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 өргөтгөсөн худалдааны төвийг ажиллуулахаар болсон” хэмээн ЗЦА-ны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат ярив.
Д.Сарантуяа


 

Холбоотой мэдээ