УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-02 09:25:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 9 цагаас эхэлж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. 
Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо Төсвийн байнгын хорооны дараа хуралдана. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10 цагаас хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх нь. Үүний дараа
 чуулганы нэгдсэн хуралдаантай.
Б.Туул
Холбоотой мэдээ