Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-02 14:28:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Өмнөговь аймгийг зорино.

Тэрбээр энэ сарын 3-нд Өмнөговьт, 4-нд Дундговь аймгийн иргэдтэй уулзах юм. Тэрбээр энэ үеэр тэдгээр аймгийн иргэд сонсогчидтой уулзаж, улс төр, нийгэм, эдийн засаг болон өвөлжилттэй холбоотой санал хүсэлтийг сонсох аж.

Төрийн тэргүүний иргэдтэй хийх уулзалт Чингэлтэй дүүргээс эхэлсэн. Одоогийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүрэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаад байна.
Б.Туул
Холбоотой мэдээ