Тувагийн төлөөлөгчид айлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-02 16:19:02
Увс/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат ОХУ-ын Тувагийн Бүгд найрамдах улсын Кызыл хотын ИТХ-ын даргаар ахлуулсан төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Айлчлалын бүрэлдэхүүнд Кызыл хотын ИТХ-ын дарга Оюн Дина Ивановна, Кызыл хотын ИТХ-ын Нийгмийн бодлого, эрүүлийг хамгаалахын хорооны дарга Калбак Долаан Давааевич нарын албаны хүмүүс багтжээ. Энэ үеэр Тува улс болон Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, харилцан туршлага судлах уулзалт зохион байгуулах талаар ярилцжээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах тал дээр талууд хэрхэн хамтарч ажиллах боломж байгаа тухай санал бодлоо солилцсон байна. Айлчлалын албаны бүрэлдэхүүнээс гадна өнөөдөр Улаангом хотноо эхэлсэн “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд оролцохоор Тува улсаас цөөнгүй бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ