Сүхбаатар аймгийн Засаг дарга хилийн цэргийн хороонд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 13:55:53

Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь аймгийнхаа нутаг дэвсгэрт байрлах хилийн цэргийн хороо, заставаар явж улсын хил хамгаалж буй ажил үйлс, хилчдийн амьдрал ахуйтай танилцжээ.

Тус аймагт байрлах хилийн цэргийн 2 хороо, 17 заставын удирдлага улсын хил хамгаалах ажил хэвийн явагдаж байгааг аймгийн Засаг даргад илтгэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлаа ч танилцуулав.

Хилийн заставуудыг орон нутгаас нь унаамориор хангах,цэргийн хүний гэр бүлийг ажлын байртай болгох зэрэг асуудлыг төрийн бодлогоор шийдвэрлэж өгөхийг санал болгожээ.

Аймгийн Засаг дарга хилчин дайчдын ахуй нөхцөл боломжийг сайжруулах, хамтран ажиллах талаар Эрдэнэцагаан, Онгон, Наран, Баяндэлгэр, Дарьганга сумын удирдлагад тусгайлан үүрэг чиглэл өгсөн байна.

Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ