Монгол, БНХАУ-ын сар шинийн өдрүүдээр хилийн боомтууд ажиллахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд баяр ёслолын өдрүүдээр үйл ажиллагаагаа түр зогсоодог уламжлалтай.
Сар шиний баяртай холбогдуулан энэ сарын 16,17,18-ны өдөр буюу "Хаврын тэргүүн сарын шинийн" 1,2,3-ны өдөр Монголын Сар шинийн баяр, мөн энэ сарын 15,16,17-ны өдөр БНХАУ-ын Сар шинийн баяр тус тус тохиож буйтай холбоотой хилийн боомтууд ажиллахгүйг ХХЕГ болон ГХЯ-аас мэдээллээ. Харин Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Ж.Батсайхан