Албан үүргээ гүйцэтгэж байсан офицерийг буруугүй гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-07 15:06:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 11-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байранд хээрийн сургууль хийж байсан цэргүүд гранатын дэлбэрэлтэд өртөж, хоёр нь газар дээрээ амиа алдсан ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн. Уг хэрэгт холбогдсон офицерийг шүүхээс буруугүй гэж үзжээ.

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн зэвсгийн офицер, ахмад М, гранатмётчин ахлагч А нар сургуулилтын үеэр  сургалтад оролцож байсан ахлагч нарт гранат шидэх сургалт явуулж байхдаа түгжээг нь мултлан алдсанаас ийм харамсалтай явдал болжээ. Тухайн үед 8 ахлагч шархдан Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн юм.
Төв аймгийн Цагдаагийн газарт уг хэргийг шалгаж, тус ангийн тагнуулын офицерийг буруутгасан ч  шинжээчдийн дүгнэлтээс шалтгаалан нэмэлт мөрдөн байцаалт явуулж  саяхан шүүхээр  хэлэлцсэн байна. Тийнхүү  офицер М-ын гэм буруутай нь нотлогдоогүй тул түүнийг буруугүй хэмээн Шүүхийн  шийдвэр гарчээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ