Орон нутгийн өмчийн газар гурав дахь жилдээ шилдэг байгууллага болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-08 11:07:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудаас тахиа жилийн ажлын үзүүлэлтээрээ Б.Болд даргатай Орон нутгийн өмчийн газар гурав дахь жилдээ тэргүүллээ.
Орон нутгийн өмчийн газар нь 47.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1987 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Шилэн дансны болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем ашиглан зохион байгуулж, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлаараа 21 аймгаас манлайлж, нийслэл Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дараа хоёрдугаар байранд орох болзлыг хангасан зэрэг үзүүлэлтээр шилдэг байгууллагаар шалгарлаа. Тус аймгийн хэмжээнд бүхий л худалдан авалт болон тендер зуун хувь цахим болж ямар нэгэн гомдол санал, хардалт төрдөг байсан цаг үе ард үлдсэн гэдгийг Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд шагналаа гардах үеэр онцолж байлаа.
Мөн төрийн байгууллагуудаас тахиа жилийн ажлын үзүүлэлтээрээ аймагтаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар  хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ