Өнөөдөр Маршал Х.Чойбалсангийн мэндэлсэн өдөр тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 123 жилийн ойн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Eрөнхий сайд, Улсын хошой баатар, маршалын мэндэлсэн өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн удирдлагууд Тусгаар тогтнолын талбай дахь Маршалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө.
Цэцэг өргөх ёслолд Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит байгууллага болох "Чойбалсан" нисэх онгоцны буудал, Улсын тэргүүний тавдугаар сургуулийн багш сурагчид, хилийн цэргийн анги нэгтгэлүүд, нутгийн ард иргэдийн төлөөлөл оролцов.
Монгол Ардын Намын үндэслэн байгуулагчдын нэг, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Х.Чойбалсан 1885 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ.
Түүнийг засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд эдийн засаг, соёлын чухал үйл явдлууд болсон байдаг. Тухайлбал, 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, 1945 онд тусгаар тогтнолоо сэргээсэн, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц байгуулсан, Монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, анхны 10 жилийн дунд сургууль, Улсын их сургуулийг байгуулсан гээд олон үйл явдал өрнөсөн байдаг.
Түүнчлэн тус аймгийн төвийг 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан нам, төрийн тэргүүний нэрээр “Чойбалсан хот” хэмээн тогтсон байдаг.

Д.Дэлгэрмаа