“Халуун дулаан сэтгэл” аянд нэгдэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-23 13:23:23

Хан-Уул дүүргийн 52-р дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл болон 11б, 10б , 7а ангийн сурагч хүүхдүүд “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аян өрнүүллээ.

Өвлийн улиралд мал сүргийг болзошгүй эрсдлээс хамгаалж малчдад туслах зорилгоор  сурагчид өөрсдийн гарын доорх материал, өөрсдийн томдсон, багадсан хувцсыг ашиглан бээлий болон малын элгэвч, нэмнээ зэргийг сургуулийнхаа технологийн багштай хамтран эсгэж урлажээ.

Мөн хүүхэд бүр лаа, шүдэнз, гутал, хувцсыг бэлдэж нийлүүлээд ОБЕг-т өчигдөр хүлээлгэж өгөв.

Тус сургуулийн захиргаа болон ОБЕГ-аас сурагчдын энэхүү “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аянг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд бусад сургуулийн багш, сурагчдыг нэгдэхийг уриалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ