"Тусгаар тогтнол" сэдэвт яруу найргийн наадам болно

Монголын мэдээ | Соёл урлаг
gantuya@montsame.mn
2015-11-23 13:27:13

Тусгаар тогтнолын 90 жилийн ойд зориулж МАН-аас энэ сарын 25-нд "Тусгаар тогтнол" яруу найргийн наадам зохион байгуулах болжээ.

Наадам гурван үе шаттай бөгөөд эхний шатанд чөлөөт сэдэв, хоёр, гуравдугаар шатанд эх орны сэдвээр бичсэн бүтээлээр оролцох юм байна. Бүтээлээ ирүүлсэн нийт найрагчдаас шигшиж, эхний шатанд 15, дараагийн шатанд 10, сүүлийн шатанд таван найрагч тунаж, тэргүүн, дэд, гутгаар байрыг шалгаруулах аж.

Наадам Тусгаар тогтнолын ордны Их танхимд 14.00 цагт болох бөгөөд уралдаанд оролцогчид tusgaart@gmail.com цахим хаягаар, өөрийн бүтээлээ арваннэгдүгээр 23-ныг хүртэл ирүүлэх юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ