Мун Жэ Инийг Умард Солонгост айлчлахыг урьж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-09 15:16:51
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг энэ онд Умард Солонгост айлчлахыг урьж магадгүй хэмээн “Си-Эн-Эн” телевиз мэдээлэв.

“Өвлийн олимпийн XXIII наадмын нээлтийн ёслолд оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирээд буй Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ён Жон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзах үеэрээ түүнийг энэ онд Пхеньянд айлчлахыг урих сайхан боломж бүрдээд байна. Мун Жэ Ин Умард Солонгост энэ оны 8 дугаар сарын 15-нд айлчилж магадгүй юм. Учир нь 1945 оны энэ өдөр Солонгос улс Японы колончлолоос чөлөөлөгдөж байжээ. Энэ өдрийг Умард болон Өмнөд Солонгост тэмдэглэдэг аж” хэмээн тус телевиз мэдээлсэн байна. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ