2020 он гэхэд хүнсний ногооны 50 хувийг өөрсдөө хангадаг болохоор зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталж, зүүн бүсийн аялал жуулчлал, гадаад худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн парк бүхий хот болгохоор шийдвэрлсэн. Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн ХАА-ын салбарт өрнөж буй бодлого төлөвлөлт болон хөдөө аж ахуйн салбарын ажил байдлын талаар тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Батсайханаас тодрууллаа.
-Та бид хоёр билэгтэй сайхан цаг үед уулзаж байна. Энэ жил Дорнод аймгийн мал сүргийн тоо толгой хоёр сая давлаа. Түүхэнд байгаагүй өсөлт гэв үү?
-ХАА-н салбарын үе үеийн мэргэжилтэн, буянт малчдын маань гавьяа юм. 1931 оноос хойш түүхэндээ анх удаа мал сүргийн тоо хоёр сая давлаа. Мал ихтэй аймгууд жилдээ хоёр сая гаруй төл мал хүлээж авдаг л даа. Үүнтэй харьцуулахад энэ тийм ч их өсөлт биш. Гэхдээ баруун аймгуудад мал сүрэг нь ингэж огцом өссөнөөр бэлчээрийн талхагдалт ихэсч, цөлжиж эхэлсэн. Энэ хэрээр зүүн аймгууд руу чиглэсэн нүүдэл суудал жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа.
-Өнгөрсөн зун хойд сумдыг чиглэсэн отор нүүдэл тасраагүй, цаашид ч нэмэгдэх нь гэж таны ярианаас ойлголоо. Тэгэхээр Дорнод аймгийн зүгээс энэ хөл хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ? Ер нь Дорнодод ирж нутаглая гэсэн сонирхолтой малчин өрх хэр нэмэгдэж байна?
-Энэ жил манай аймгийн малчин өрх 600 орчмоор нэмэгдсэн. Малчид хүүхдээ тусад нь гаргаж, мал хуй тасдаж өгснөөр малчин өрхийн тоо жил бүр нэмэгдээд явдаг л даа. Гаднаас ирсэн гэвэл энэ жил манай аймгийн 9 суманд 24 айл өрх малтайгаа орж ирж, энэ хавраас албан ёсоор шилжиж нутаглана гэсэн хүсэлтээ өгөөд байгаа. Энэ тал дээр тухайн сумын ИТХ, Засаг дарга сумын нөөц бус газруудаа зааж өгөх зэргээр тодорхой зохион байгуулалтын ажлууд одоогоор хийгдээд явж байна. Энэ тоо цаашид өсөх учраас бид бодлоготой хандана. Ирсэн болгоныг хүлээж авна, эсвэл хөөнө гэж ярьж мэдээж болохгүй. Монгол Улсын иргэн бүр амьдрах оршин суух газраа өөрөө сонгоно гэж Үндсэн хуульд заасныг дагах ёстой шүү дээ. Энэ онд “МАА-н талаар баримтлах бодлого”-ыг ИТХ-д оруулах төлөвлөгөөтэй байгаа. Нүүж орж ирж байгаа малчдыг хөрш зэргэлдээ аймгийн хил дагуу байрлуулах юм уу, тэнд эрүүл мэнд, даатгал гэхчлэн нийгмийн үйлчилгээг хэрхэн хүргэх юм гээд асуудлыг цогцоор нь харах, бодлогын баримт бичигтээ тусгах шаардлагатай болж байгаа юм.
-Дорнод аймаг Монгол Улсын хадлангийн нөөц бэлчээрийн тал шахам хувийг дангаараа эзэлдэг юм билээ. Малчдын нүүдэл суудлаас гадна хадлангийн асуудлыг хэрхэх вэ? Төв аймаг өнгөрсөн зун Дорнодын нутгаас нэлээд хэмжээний хадлан авсан дуулдсан?
-Аймаг хоорондын хадлангийн асуудлаар хамтын гэрээ байгуулж, хуулиараа сумын Засаг дарга, ИТХ газраа зааж өгдөг, нөөцөө тогтоодог эрх хэмжээг нь алдагдуулахгүй байхаар тогтсон. Тухайлбал, манай сумаас хадлан хадах юм чинь оронд нь нийгмийн хариуцлагын үүднээс ингэе тэгье гээд хамтарч болж байна, худаг гаргах, залуу малчдыг малжихад нь дэмжлэг үзүүлэх мөнгийг тусгай дансанд байршуулах гэхчлэн гарц гаргалгаа бий. Тэр мөнгөөр нь залуу малчид өөрийн нутгаас мал худалдаж авснаар эргээд нутаг орондоо хөрөнгө оруулалт хийх гээд энэ мэтчилэн асуудлыг цаашид гэрээ хэлцлийн замаар шийднэ.
- Мал ихтэй аймгуудын дэргэд хоёр сая толгой мал гэдэг тийм ч их өсөлт биш гэж та ярилаа. Мал сүргээ хэт өсгөлгүй явж ирсэн нь Дорнод аймгийг үйлдвэрийн бүс болгох гэсэн бодлого барьж ирсэнтэй холбоотой юу?
-Манай аймгийн мал сүрэг жил бүр 200-300 мянгаар тогтмол өсч байгаа гэдэг чинь сүргийн зөв бүтэцтэй байна гэсэн үг л дээ. Ямаа 25 хувиас илүү байх ёсгүй гэхчлэн сүргийн бүтэц гэж бий. Ер нь мал сүрэг өсч байгаатай холбоотойгоор ноос боловсруулах, мөн мал нядлах, махаа боловсруулах орчин цагийн үйлдвэр шаардлагатай байна. Махаа экспортод гаргах, энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой гэсэн үүрэг чиглэлийг аймгийн Засаг даргаас өгөөд байгаа.
-Мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргахаас өмнө мал сүргээ эрүүлжүүлэх, малын өвчингүй эрүүл бүс болох гээд бэлтгэл ажил ундрах нь гарцаагүй дээ?
-Тэгэлгүй яахав. Зах зээлийн он жилүүдэд мал эмнэлгийн ажил тасалдсанаас үүдээд малын чанар, өвчний асуудал тулгамдаж байна. Малчид маань нүүдэллэхээ больсон, тэрүүхэн хавьдаа нутаг сэлгээд байгаагаас бас шалтгаалж байгаа. Тэрүүхэн хэсэг нутгаа тойроод буучихдаг болсон. Малын хөрзөн хороо, өтөг бууцаа сэндийлээд наранд хатаадаг, тэр явцад элдэв зүйл нь устдаг. Уллаж гишгэсэн хөрзөнгөө намар өвөл нь түлчихдэг хуучны уламжлал алдагдаад байна л даа. Мэдээж малын өвчингүй эрүүл бүс болгохыг бас зорьж байгаа. Малын хорголжин тэжээлийн томоохон үйлдвэр Халхгол суманд баригдлаа. Мал аж ахуйн салбарт дэвшил гарсаар байна. Мөн малын чанарыг сайжруулахын тулд сайн үүлдрийн эцэг малтай болох, мал нядалгааны цэгийг шинээр барихаар төлөвлөж байгаа. Өнөөдөр ямар орчин нөхцөлд нядалгаа хийж байгаа билээ, нядалгаанаас гарсан мах хэрэглэгчдэд хүртлээ хэр зэрэг ариун цэврийн шаардлага хангасан газраар дамжиж байгаа вэ гэдэг асуудалтай шүү дээ. Манай аймагт өдөртөө 100 бог, 50 бод нядалгаанд оруулахад 7 хоногийн хүнсэнд хүрэлцдэг. Тиймээс мал махны ханш унах үеэр малчдаасаа боломжийн үнээр махыг нь худалдан авч, чанарын шаардлага хангахуйцаар савлаад экспортод гаргах тухай ч ярьж байна. Ингээд ирэхээр мал сүргээ хөгширтөл нь өсгөөд байх уу, эсвэл сайн үүлдрийн эцэг мал тавиад таваарлаг төлтэй болох уу гэдгийг малчид боддог болно. Бодлогыг зөв бариад ирэхээр цаашаа цэгцэрнэ гэж харж байгаа.
-Өвс борлуулах цэг байгуулах тухай асуудал өнгөрсөн намар хүчтэй яригдана лээ. Энэ талаар тайлбарлаач. “Хадлан тэжээлийн талаар баримтлах бодлого”-д энэ тухай тусгасан байна лээ?
-ХХААХҮЯ-наас барьж байгаа бодлогын дагуу Мах сүүний анхдугаар аяны хүрээнд нийслэлийг тойроод эрчимжсэн мал аж ахуй төвлөрч, фермерүүд олноор байгуулагдсан. Энэ фермерүүдийн өвс тэжээлийг хаанаас хангахав гэдэг асуудал гарч ирж байна. Фермерийн аж ахуй эрхлэгчид богино хугацаанд чанартай өвс хадах сонирхолтой нь мэдээж. Тодорхой газруудад өөр аймгийн компани хадлан хадаад гарлаа гэхэд ард нь манайхны хадсан өвс үлдэнэ. Тиймээс өвс борлуулах цэгийг зам харгуйдаа ойр газарт байгуулахаар ярьж байна. Хөлөнбуйр суманд уу, эсвэл Булганы нутгийн зааг дээр үү гэдгийг шийднэ. Тухайн цэг хяналтын камертай байна. Ямартаа ч хадлан тэжээлийн талаар баримтлах аймгийн бодлогод энэ талаар тусгасан. Тухайлбал, Чойбалсан сум гэхэд асар их өвсний нөөцтэй. Хадсан өвснөөсөө аймаг руу оруулж ирж зараад, үлдсэн хэсэг нь ямар ч хэрэгцээгүй өнжүүл өвс болоод үлдэж байгаа юм л даа. Тэр хаягдал өвсөө хадлангийн цэг дээр зөөж авчраад зарчихаж болно. Асуудлыг ингэж цэгцэлснээр өвсөө мануулах, галын аюулаас сэргийлэх гээд олон асуудал давхар шийдэгдэх юм. Хадлангийн цэг замд ойрхон учраас хот, бусад аймгаас давхиж ирээд худалдаад авчих ч боломжтой гэж үзэж байгаа.

-Бодлого, маркетинг талдаа илүү анхаарах нь. Өвлийн хүлэмжний талаар онцолж асуумаар санагдлаа. Ер нь хүнсний ногооныхоо хэд орчим хувийг Дорнодчууд өөрсдөө хангаж чадаж байгаа вэ?
-“Хүнсний ногоо” дэд хөтөлбөрийг оны зааг дээр батлуулсан. Иргэдийг жилийн дөрвөн улирлын турш хүнсний шинэ ногоогоор тасралтгүй хангахыг чухалчилж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор зоорь, хүлэмж, өвлийн хүлэмж гэхчлэн асуудлууд дэмжигдээд шат дараатайгаар ажил болоод явж байна л даа. Өнөөдрийн байдлаар бид нарийн ногооны 10 гаруй хувь, төмсний 30 гаруй хувийг л хангаж чадаж байна. 2020 он гэхэд энэ үзүүлэлтийг өсгөж, наанадаж 50 хувьд хүргэхээр зорьж байгаа.
-Дашрамд арьс шир, ноосны урамшууллын талаар лавламаар байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Арьс шир, ноосоо улсад тушаагаад урамшууллаа хүртсэн малчид хэр олон байна вэ?
-Энэ жил ноос ноолуураас ордог орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. 2016 онд ноос ноолуураа улсдаа тушааснаар Дорнод аймгийн хэмжээнд 420 сая төгрөг авсан байгаа юм. 2017 онд яаманд мэдүүлсэн байдлыг харахад 450-иад сая төгрөгийн арьс ширний урамшуулал авахаар байна. Үүнийг бид 2020 он гэхэд нэг тэрбумд хүргэх зорилго тавьж байгаа шүү. Ингэхийн тулд малчдаа падаан өгдөг хүмүүстэй нь хамгийн түрүүнд холбож өгөх ажлыг хийнэ. Жишээ татъя. Бод малын арьс 30-40 мянган төгрөгийн үнэтэй байлаа гэж бодоход улсын үйлдвэрт тушааснаар худалдсан мөнгөн дээрээ нэмж 20-30 мянган төгрөгийн урамшуулал хүртдэг. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Манайхан тавхан мянган төгрөгийн илүүг хараад зах дээр арьс ширээ өгчихдөг. Уг нь тэр падаанаа сумынхаа Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэнд өгчих л хэрэг шүү дээ. Ингэвэл улсаас сар шинийн болон наадмын өмнө урамшуулал хүртэнэ.
-За баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

Д.Дэлгэрмаа