Цас мөс, хог хаягдлыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-02-12 16:31:10
Увс /МОНЦАМЭ/. Хот тохижилт, үйлчилгээний газраас сар шинийн баяр болохтой холбогдуулан орон сууц ойролцоо, гудамж талбайн цас мөс, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэн уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн Улаангомын орон сууцнуудын гаднах зөөврийн хогийн савандах хог хаягдлыг ачих зайлуулах үйлчилгээ битүүний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Үүнээс гадна нохой, муур устгалын ажил энэ сарын 10 хүртэл үргэлжилсэн бөгөөд нийтдээ 1200 нохой, 300 гаруй муур устгасан байна. “Сар шинийн баярыг хоггүй угтаж, иргэдийг ая тухтай баярлах, амрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор манай байгууллагын ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна. Иргэд хашаа хороо, орон сууцныхаа орц хонгил, гаднах талбайг цэвэрлэхэд санаачлагатай баймаар байна. Мөн гадна орчныхоо цас мөсийг үйлчилгээний байгууллагууд цэвэрлэж Улаангом хотынхоо өнгө үзэмжийг нэммээр байх юм” хэмээн Хот тохижилт үйлчилгээний газрын менежер З.Бумнанжид хэллээ. Баярын өдрүүдэд аймгийн төвийн гудамж талбайн гэрэлтүүлэг асах цагийг сунгаж өглөө 7-8 цаг, орой 18-01 цагийн хооронд асуухаар болсон байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ