“Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаагаар нийт 160 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.“Эх орны бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор зохион байгуулагдсан “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаанд 30 гаруй аж ахуй нэгж байгууллага, 130 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд оролцсон байна.
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжин зохион байгуулсан тус худалдаанд оролцсон иргэд, ААНБ-ууд нийт 160 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийжээ.
Мөн үзэсгэлэн худалдаанд оролцсон, өөрсдөө үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүнийг ур хийц, бүтээгдэхүүний тодорхойлолт, хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй байдал, чанар, стандарт хангасан байдал зэргийг харгалзан шалгаруулалтыг явуулж шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан алдаршуулсан юм.
Шилдэгүүдээс дурдвал “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Дархан ариун ундарга ХХК-ний Ундарга чацарганын шүүс, “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр “НАРА” кимчи цехийн нөөшилсөн ногоо шалгарчээ.
Харин манлай бүтээгдэхүүнээр “Найртын эхэнд дэлгэрэх” ХХК-ийн Дэлгэрэх хүнсний гандангийн хэвийн боов, “Дархан Хүнс” ХХК –ийн Амтлаг ааруул, “Дархан Дээжис” ХХК –ийн Цагаан шанзтай еэвэн, “Дархан гоёл” ХХК-ийн ноосон гоёлын даашинз коллекци, 3 хослол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 445-р ангийн Ч.Бат-Эрдэнийн урласан үндэсний хөгжмийн зэмсэг болох З толгойтой морин хуур, Дархан сумын 5-р багийн иргэн Г.Долгорын урласан Үндэсний эдлэл хэрэглэл Хөөргөний даалин, Дархан сумын 15-р багийн иргэн Бүдийн Нандин-Эрдэнийн Хромон гутал шилдэгээр шалгарчээ. “Цагаан сар 2018” үзэсгэлэн худалдааны Гран при “Шилдгийн шилдэг” бүтээгдэхүүнээр Дархан комфорт цогцолбор” ХХК-ийн хамт олон шалгарсан байна.
Ийнхүү “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Л.Отгонбаатар