"Морин хуур- 2017" наадмын Гран при шагналыг Б.Хүрэлбаатар хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-02-13 16:01:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн бүтэн жилийн хөдөлмөр бүтээлийг шалгаруулж шилдгээ тодруулдаг “Морин хуур-2017” наадам өчигдөр боллоо. 31 дэх удаагийн “Морин хуур” наадам шилдэг бүтээлийг шалгаруулахдаа мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр уралдуулж,тус бүрийн  тэргүүн шагналтнуудыг тодруулснаараа онцлог байв.
ЭСТРАД ДУУНЫ ТӨРӨЛД:
Тусгай байрын шагналыг “Классик жем” хамтлагийн дуучин, УДБЭТ-ын дуучин Н.Туяа “Чи өөрөө”
Тусгай байрын шагналыг МУСТА С.Бичүү “Зоргол нүдэн”
III байрын шагналыг МУСТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн “Аавтайгаа байхад жаргалтай”
Дэд байрыг МУГЖ, поп хатагтай, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Амьдрал киноны дуу”
Тэргүүн байрыг МУГЖ, Хүмүүнлэгийн элч дуучин, поп хатагтай Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуугаараа авлаа.
НИЙТИЙН ДУУНЫ ТӨРӨЛД:
Тусгай байрын шагналыг дуучин Э.Гантулга “Заяагаар холбосон эх орон”
Тусгай байрын шагналыг дуучин Б.Мөнхтөр “Аав тандаа”
III байрын шагналыг МУСТА Э.Чулуунчимэг “Чамд чам шиг дурлахсан”
Дэд байрын шагналыг МУАЖ А.Долгор “Хүн та”
Тэргүүн байрын шагналыг Д.Нямдаваа “Дангийнаа” дуугаараа авлаа
МЭРГЭЖЛИЙН ДУУНЫ ТӨРӨЛД:
Тусгай байрын шагналыг МУСТА Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал /гурван теонер/, “Бор толгод”
Тусгай байрын шагналыг Консонанс Э.Отгонбат, МУГЖ Ө.Уянга “Нар зөв монгол” Багшийн их сургуулийн найрал дуучид
III байрын шагналыг дуучин Б.Гомбо-Очир “Хар зүрхний хөх нуур”
Дэд байрын шагналыг Б.Монголхүү Зүрхний хилэн киноны хөгжим “Энд л би”
Тэргүүн байрын шагналыг МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Эх орон ээж минь” дуугаараа авлаа.
Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч н.Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу “Морин хуур-2017” наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг эзэндээ авчирсан байна.
 
Ж.Батсайхан

Холбоотой мэдээ