Хууль зөрчиж томилогдсон 33 удирдах албан тушаалтныг ажлаас чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-15 09:33:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөл төрийн захиргааны төв байгууллагууд яам, агентлаг, орон нутагт шат дараатай ажиллаж, төрийн албаны стандарт, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж байна.

Шалгалтын үеэр төрийн албаны шалгалт өгөөгүй иргэдийг албан тушаал түр орлон гүйцэтгэгчээр, мөн хөдөлмөрийн гэрээгээр томилсон зөрчил дутагдлууд нэлээд гарч байгаа аж. Төрийн албанд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, мэдлэг чадвараа зохих ёсоор үнэлүүлсэн иргэд томилогдох эрх зүйн зохицуулалттай. Иймд дээрх шалгуурыг хангаагүй, хууль зөрчин удирдах албан тушаалд томилогдсон 33 албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн байна.


Төрийн албаны зөвлөлөөс хуулинд заасан шаардлагыг тавьж ажиллаж байгаа бөгөөд цаашид томилгоо бүрийг хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгах ажлыг хэрэгжүүлэх юм.

Б.Туул

Холбоотой мэдээ